Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын комиссын XVII хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав. Хуралдааныг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Худалдааны сайд Ван Вэньтао нар хамтран даргалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагуудын төлөөлөл оролцов.